
Өнөө үед интернэт нь нас насныхны хэрэглээ, бүр хэрэгцээт зүйл болсон. Ялангуяа, залуучуудын хувьд интернэт орчинд хоногийн ихэнх цагийг өнгөрүүлж, бүх анхаарал нь түүнд төвлөрдөг. Гэтэл сүүлийн үед зарим хүмүүс интернэт хэрэглээгээ хянах чадваргүй болж донтох хэмжээнд хүрч байна гэж мэргэжилтнүүд үзэх болжээ. Тухайлбал, Судлаач доктор Кимбэрли Ян хамгийн анхны судалгаагаа Америкийн сэтгэл судлаачдын нийгэмлэгийн хурал дээр хэлэлцүүлсэн бөгөөд “Интернэт дон” нь шинэ өвчлөл гэсэн санааг гаргажээ. Үүнээс хойш энэ өвчлөлийн тархалт нь маш олон улсыг хамарсан бөгөөд Итали, Пакистан, Иран, Герман, Чех зэрэг улсад хүчээ авчээ. Доктор Кимбэрли Ян “интернэт дон” танд байгаа эсэхийг оношлох оношилгооны асуулгыг боловсруулсан бөгөөд нэлээд элбэг тохиолдох шинж тэмдгүүдийг дурьджээ.
Шинж тэмдэг:
-Интернэтэд орохгүй байх гэсэн зан үйлээ хянах оролдлого бүтэлгүйтэх,
-Интэрнэтэд байх үед сэрэл, хүртэхүй, мэдэрхүй өндөржүүлсэн байдалтай ажиллах,
-Гэр бүл болон найзуудаа үл ойшоох,
-Онлайнд байхдаа нойроо хайхрахаа болих,
-Бусдад сэтгэл гаргахгүй байх,
-Онлайн зан үйлийн үр дүнд буруутай мэдрэмж, ичсэн, түгшүүртэй, дарамттай байдлыг мэдрэх,
-Биеийн хувьд жин нэмэх, хасагдах, нурууны өвчтэй болох, толгойн өвчин,
-Өөрийн хувьд тааламжтай хийдэг байсан үйл ажиллагаанаасаа холдох
Та эдгээр шинж тэмдгээс өөртөө байгаа эсэхийг шалгаарай. Хэрвээ танд гурав буюу түүнээс дээш шинж илэрч байвал өөрийн хэрэглээндээ хяналт тавих цаг болсныг харуулж байна. Хэрвээ өөрийн хэрэглээгээ хянахад төвөгтэй байгаа бол мэргэжлийн сэтгэл судлаачид хандаж зөвлөгөө авах хэмжээнд хүрсэн гэсэн үг.
Та "Интернэт дон" туссан уу... | ||
Үзсэн: 2532 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.