Шууд Chart

Судсан дотуурх оношилгоо эмчилгээний олон улсын сургалт Монголд боллоо

2023-10-05 15:37:42

Олон улсын "Outreach programme-2023" сургалтыг Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Монголын Интервеншналь Радиологийн Нийгэмлэг, Ази, Номхон далайн орнуудын зүрх судас интервеншналь, радиологийн нийгэмлэгтэй хамтран Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж байна.

Энэхүү сургалтыг Ази, Номхон далайн орнуудын Интервеншналь Радиологийн нийгэмлэг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

Эхний сургалтыг 2020 онд Мьянмар улсад зохион байгуулсан бол хоёр дахь удаагаа Монгол Улсад зохион байгуулагдлаа.

Гурван өдрийн турш үргэлжлэсэн тус сургалтад Япон, Сингапур, Хонгконг профессорууд ирж илтгэл танилцуулахаас гадна төрийн болон хувийн хэвшлийн дүрс оношилгооны салбарын эмч, мэргэжилтнүүд оролцсон. Мөн сургалтад төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс гадна хөдөө орон нутгийн 120 орчим эмч мэргэжилтнүүд хамрагдлаа гэж Улсын Хоёрдугаар төв эмнэлгээс мэдээллээ. 


Судсан дотуурх оношилгоо эмчилгээний олон улсын сургалт Монголд боллоо   
Үзсэн: 430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй