Шууд Chart

Урлаг судлалын ухааны доктор, профессор, Угсаатны хөгжим судлаач Ж.Энэбишийн ном дэлхийд бүртгэлтэй боллоо

2023-10-06 14:45:28

АНУ-ын Конгресийн номын сангийн номын санч, Монгол номын мэргэжилтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ Монголын дөрвөн хөгжмийн зохиолчийн намтрын каталогийг дэлхийн номын сангийн хөмрөгт дансалсан байна.

Учир нь Конгрессын номын сан нь АНУ-ын гэхээсээ илүү дэлхийн ном эрдэм, соёл түүхийг хадгалах бүртгэх гол байгууллага бөгөөд зохиолч, уран бүтээлч нарын нэрийн баталгаажуулсан бүртгэлийг үйлдэж, уран зохиолч, хөгжмийн зохиолч нарт бусдаас ялгарах тодорхой дугаар олгодог аж.

Намтрын катологийг хийхдээ Урлаг судлалын ухааны доктор, профессор, Угсаатны хөгжим судлаач Жанугда овогт Жамбалын Энэбишийн бичсэн “Лувсанжамбын Мөрдорж”, “Сэмбийн Гончигсумлаа”, “Билэгийн Дамдинсүрэн” Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын өөрийнх нь бичсэн “Миний л харгуй” зэрэг бүтээлийн дагуу дансалсан байна.

Л.Мөрдоржийн ном  Mȯrdorzh, L. ‡q (Luvsanzhambyn), ‡d 1919-1996 галиг, нэрийн бүртгэл нь  ML410.M7768 дугаарыг хүртэв. Үүнд M – Music, L – Literature буюу Хөгжмийн утга зохиол, 410 нь хөгжмийн зохиолчийн намтар гэсэн утгыг илэрхийлнэ.

Билэгийн Дамдинсүрэнгийн ном Damdinsu̇rėn, B. ‡q (Biligiĭn), ‡d 1919-1992, галиг, нэрийн бүртгэл нь  ML410.D146 дугаартай, Сэмбийн Гончигсумлаагийн ном  ML410.G6395 дугаартай.

Харин Жанцанноровын хувьд Конгрессын Номын Сангийн кирилл галигийн дүрмээр Ж нь J биш, харин Zh (Zhant︠s︡annorov, Nat︠s︡agiĭn, ‡c Bor-Borzhigin ovogt, ‡d 1948-) учраас Zet үсгийн дугаараар жагсаж, ML410.Z508 дугаартай болжээ. 

Конгресийн номын сангийн бүртгэл нь долоо хоног бүрийн баасан гарагт дэлхийн судалгааны бүх номын санд түгдэг аж. 


Урлаг судлалын ухааны доктор, профессор, Угсаатны хөгжим судлаач Ж.Энэбишийн ном дэлхийд бүртгэлтэй боллоо  
Үзсэн: 1401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй