Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2023-10-08 07:22:20

Аргын тооллын 2023 оны аравдугаар сарын 8. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 24. Адьяа гараг. Найралт эх одтой, таван шар мэнгэтэй, шарагчин гахай өдөр.

Өдрийн наран 7 цаг 1 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүйтэн шүүдэр буух улирал (22 ц 43 м) эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ хэмээжээ. 


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  
Үзсэн: 1388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй