
Энэ жилийн морьт харвааны ДАШТ-ний эрх олгох тэмцээн Малайз улсад 2023 оны аравдугаар сарын 04-нөөс 09-ний хооронд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Монгол, Малайз, Хятад, Солонгос, Индонез, Япон, Тайланд, Австрали зэрэг найман орны тамирчид гурван төрлөөр өрсөлдсөн байна. “Хан Монгол” морьтны холбооны тамирчид болох О.Түмэнбаяр төрөл тус бүрээс 1 алт, 2 хүрэл медаль, П.Пүрэв-Очир мөнгөн медаль хүртэж, “Намнаа” академийн тамирчид Н.Алтанхуяг, О.Мөнхбаясгалан нар оролцон багийн нийлбэр дүнгээр Монгол Улсын баг Гран При шагнал авчээ.
Ингэснээр Монголын баг Саудын Араб улсад арванхоёрдугаар сарын 14-16-ны хооронд зохион байгуулагдах “Horseback archery world cup” морьт харвааны ДАШТ-ний эрхээ авсан юм.
Морьт харвааны баг тамирчид тэргүүн байр эзэллээ | ||
Үзсэн: 3234 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.