Шууд Chart

Шүрэн цох бол цэцэрлэгт нэн хэрэгтэй "био зэвсэг"

2023-10-14 13:54:14

Шүрэн цох ургамлын дайсан бөөс ширхийг өдөрт 40-50, амьдралынхаа туршид 5000 гаруйг идэж устгадаг таны цэцэрлэгт нэн хэрэгтэй “био зэвсэг” юм.

Эмэгчин нь нэг улиралд 1000 ширхэг өндөг гарган хурдан үрждэг. Энэ ашигт шавжийг ногооны талбай, цэцэрлэгтээ татах олон арга бий.

-Шавьж устгах химийн шүршигч бодис цэцэрлэгтээ огт хэрэглэхгүй байх. Иймэрхүү зүйлд маш эмзэг бөгөөд дорхноо дайжаад явчихна.

-Ширх, бөөсөнд баригдсан ургамал дээр цохоо байршуулан тухайн ургамал дээрээ чийгтэй даавуу тавина. Ингэснээр тавтай тухтай хоолоо идэж, нисээд явчихгүй, хэсэгтээ байснаар ядаж хэдэн өндөг орхих магадлал ихэснэ.

-Намар сэрүүсэхээр бүлээрээ өвөлжих оромж хайдаг тул танай цэцэрлэг “Шавжийн зочид буудал” зайлшгүй барьсан байх хэрэгтэй. Үүнийг гэрт байгаа илүү дутуу зүйлээрээ хийж болно. Жишээ нь, нүхтэй тоосгууд байж болно. Эсвэл модны тайрдсыг өрмөөр том, жижиг олон нүхлээд орхиж болно. Хажууд нь чулуунууд тавибал байгалийн дулаан татаад таатай орчин үүсгэнэ.

Цэцэрлэг тань хэт задгай салхигүй нөмөр нөөлөг ихтэй микро орчинтой бол "гэр бүлээрээ" хүрээд ирнэ. Дайжаад байвал асуудал танай цэцэрлэгт байна гэсэн үг.

Хэт их нар шардаг, түүнээс хаах хаалтгүй, цэцгийн төрөл бага, өвс, ногоогоо байнга хаддаг хэт цэмцгэр бол тэд хэзээ ч ирэхгүй.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба


Шүрэн цох бол цэцэрлэгт нэн хэрэгтэй "био зэвсэг"  
Үзсэн: 3220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй