
ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын сквош теннисний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтанхуягийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар сквошийн төрөл "Лос-Анжелес 2028" Олимпын наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсаныг онцолж цаашид баг тамирчдаа түлхүү дэмжин ажиллах тухай ярилцав.
Манай сквош теннисчид ирэх сард Иран улсад, 2024 оны 1 дүгээр сард Португал улсын Порто хотноо олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа аж.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг сквошийн төрөл анх удаагаа Олимпын хөтөлбөр орсонд баяр хүргэж, тэмцээнд оролцох баг тамирчдад амжилт хүсэн спортын хувцас хэрэглэл гардууллаа.
Дашрамд дурдахад, энэ сарын 14-17-ны өдрүүдэд болсон ОУОХ-ны 141-р Чуулганаар "Лос-Анжелес 2028" Олимпын наадмын хөтөлбөрт нэмэлтээр флаг-футбол, крикет, лакросс, сквош болон бейсбол/софтбол нийт таван спортын төрлийг албан ёсоор баталсан билээ.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо
Сквош теннисчид олон улсын тэмцээнд оролцоно | ||
Үзсэн: 819 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.