Шууд Chart

Махыг хөлдөөж болох уу

2023-10-31 09:48:59

Махыг хөлдөөж хадгалах арга нь хөлдөөгчин дотроо хийгээд хаагаад орхичих шиг энгийн ойлголт биш байдаг.
 
Худалдаж авсан бүх махаа нэг өдөр идэж барахгүй тул заавал хөлдөөж л таарна. Та хөлдөөхгүй өдөр тутамд нь бага багаар авч хэрэглэх байсан ч бүх нийтээрээ өдөрт жаахан жаахнаар нь аваад хэрэглэх ямар ч боломж бололцоогүй.
 
Тиймээс өдөр өдөрт нь шинэхэн бага мах авч хэрэглэж байгаа хүмүүс нь мах хөлдөөж хэрэглэж байгаа хүмүүсээ наадах чинь шим тэжээл нь ууршин арилсан гэж шүүмжилж болохгүй юм.
 
Шинэхэн мах 60-70 хувь ус агуулдаг. Бүх биохимийн урвал усан орчинд явагддаг гээд би бол бараг амны уншлага шиг бичдэг. Шинэхэн маханд ус агуулагдаж л байгаа тул өөрийнх нь ферментийн үйлчлэлээр биохимийн үйл явц явагдахаас гадна хангалттай устай, уураг агуулсан зүйл нь бичил биетний үржих маш найдвартай тэжээлт орчин болдог.
 
Тиймээс л хөлдөөгчиндөө хийж амжаагүй мах үмхийрч, мууддаг. Үмхий үнэртэж байна гэдэг уургийн задрал явагдаж, задралаас үүссэн хүхэрт нэгдлүүд ялгарч эхлэж байна гэсэн үг. За тэгээд өвчин үүсгэгч янз бүрийн бактериар бохирдсон бол цаашаагаа хордлого болоод л явна.
 
Ус 0 хэмд, түүнээс доошоо хөлддөг. Махны чанарыг өөрчилдөг хамгийн гол зүйл нь усны хөлдөхдөө тэлдэг шинж чанар байдаг. Жишээлбэл, 100 мл усыг хэмжиж хөлдөөхөд эзлэхүүн нь тэлж, түүнээс их болон хувирдаг.
 
Шаазан аягатай ус хөлдөөгөөд, хөлдөхдөө аягаа хагалчихдаг гэдгийг бишгүйдээ л нэг харсан байлгүй. Эсвэл хөдөө саванд сүү хөлдөөхөд гадаргуу дээрээ овойгоод хөлдчихдөг. Энэ нь сүү арвижиж байгаа хэрэг ерөөсөө биш, ус нь хатуу төлөвт шилжихдээ өөрийнх нь бүтэц өөрчлөгдөж тэлдэг.
 
Тэлэх гэдэг зүйлийг мэдэж авлаа, тэгвэл энэ тэлэлт махны хадгалалтад ямар хамаатай вэ. Мах гэдэг бол амьтны биеийн нэг хэсэг. Нэгэн цагт амьд байсан юм болохоор эцэг, эх эсээс тогтон, тэр эс нь хуваагдан олширч тухайн амьтан бий болсон байж таараа. Тэр эс болгон дотроо эсийн шингэн буюу ус агуулдаг.
 
Харин тухайн олон эсээс тогтсон махыг хөлдөөхөд дээрх аягаа хагалчихдаг шиг эсийн шингэн нь тэлээд эсийнхээ ханыг задлаад, талсжаад хөлдчихдөг. Харин үүнийг гэсгээхэд ухаа ягаан өнгийн шингэн махнаас ялгарч урсаад байдаг. Энэ бол махны эд эс бүрт агуулагдаж байсан ус.
 
Хэдий чинээ их шүүс махнаасаа ялгаруулж арчина, төдий чинээ шимгүй хатуу, аргуу махны "оронцог" иднэ гэсэн үг. Тийм учраас махыг нэг л удаа хөлдөө.
 

махыг яагаад заавал хөлдөөж хадгалах ёстой вэ

 
- Бичил биетний өсөлт, үржлийг дарангуйлах
 
- Мөөгөнцөр болон спорт бактериудын үржлийг дарангуйлах
 
- Махны рН-г хэвийн хэмжээнд барих
 
- Усны алдагдлыг багасгах
 
- Өөрийн ферментийн хувирлыг зогсоох
 
- Уургийн задралыг зогсоох
 
- Липид буюу тосны исэлдэлтийг зогсоох
 
- Усны идэвхийг хянах гэх мэт олон шалтгаантай. Ийм олон шалтгааны улмаас хөлдөөдөг байх нь.
 

Хөлдөөгчний "түлэгдэлт" гэж үнэхээр байдаг уу

Тэгвэл хөлдөөгчний "түлэгдэлт" гэж үнэхээр байдаг уу. Уул нь түлэгдэлт гэж толгой эргэж байхаар хөлдөөх зүйлээ битүү уут саванд хийхгүй хөлдөөвөл доторх ус нь ууршаад, хөлдөөгчөөр дүүрэн цан хүүрэг болгодог юм аа гээд ойлгочих хэрэгтэй. Байсхийгээд л хөлдөөгчнийхөө цанг арилгана гээд л дотроо махтай хөлдөөгчөө унтраагаад байдаг бол та их буруу хадгалдаг гэсэн үг.
 
Хөлдөөх махаа олон дахин гэсгээхгүй, зөвхөн нэг удаа л гэсгээхийн тулд нэг бүрчлэн жижиглэ. Үүнийгээ сайн уут саванд битүүмжилж хийхгүй бол хатуугаас хий төлөвт шилжих буюу физикийн хэлээр сублимацийн процесс явагдаж махны ус ууршина, хөргөгчинд цан хүүрэг тогтож, цасан шуурга шуурна.
 
Шимт бодисууд болох уураг, тос нь устай нь хамт ууршаад, дэгдээд алга болчихдоггүй шинж чанартай тул хөлдөөхөд шим тэжээл буурна гэдэг ёстой ор үндэсгүй зүйл шүү. 
 
Харин исэлдэж муудаад хуучирвал их л муу болж хувирна даа.
 
Идэш хийх цаг ч дөхлөө. Дээрх бичсэн болгоныг ойлгож аваад махаа хадгалбал алзахгүй дээ. 
 
Хүнсний инженер О.Гал-Очир

Махыг хөлдөөж болох уу   
Үзсэн: 50581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Нүдний булай [127.0.0.xxx] 2023-11-03 09:54
Зохион бичлэгээ үгнийхээ тоонд хүргэх гэж бгаа юм шиг бичиж редактор бдаг бх даа ийм сэтгүүлч бэлдэж бгаа багш сургууль нь ичдэг бх даа
Зочин [127.0.0.xxx] 2023-11-02 22:47
Хөлдөөгчиндөө махаа хөлдөөж хадгалахдаа нэг удаа хэрэглэх хэмжээгээрээ жижиглэж битүүлж уутлаад хөлдөөж хэрэглэх хэрэгтэй. Болж өгвөл хүнсний скочоор битүүмжилбэл маш сайн.
Зочин [127.0.0.xxx] 2023-11-02 21:33
Ойлголоо, баярлалаа. Бидэнд хэрэгтэй зүйл л зөвлөсөн байна шүү дээ. Жаахан техникийн харь үг ороод урт л болсон байна. Үүнийг янз бүрээр доромжлоод яахнав дээ. Өдөр өдрөөр тусад нь уутанд хийж хөлдөж хэрэглэ гэснээр ойлгоц авлаа. Зөвөө зөв, баярлалаа, үнэтэй зөвлөмж шүү.
Ээж [127.0.0.xxx] 2023-11-02 20:19
Яг яа гэсэн үг вэ хахаха жижиглэж 1 л удаа хөлдөөнө гэж ойлголоо, шал нуршуу бичхиймаа, уутанд хийх юм бна
Зочин [127.0.0.xxx] 2023-11-02 19:09
махаа өдрийн хэрэглэх хэмжээгээр битүүмжилээд хөлдөө гэсэн үг гэж ойлголоо нэг үгээр бол хоол нийхоор нь жижиглэж боогоод л хадгал гэсэн үгүү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-02 17:27
Яана гэчихвээ тэгээд.. бүтэхгүй сда вэ.. хахаха
Зочин [127.0.0.xxx] 2023-11-02 08:45
Ок
Зочин [127.0.0.xxx] 2023-11-01 09:31
Гол юмаа тодорхой бичээч. Чавганц шиг хавь ойрын юмаа хамаад л байх юм. Жаахан юм унш. Бичиж сурья
Зочин [127.0.0.xxx] 2023-11-02 02:21
Уншаад ойлгохгүй бол чи тархины тураалтай хүний сэгсгэр байна шд
Зочин [127.0.0.xxx] 2023-11-03 21:29
тэнэг ац вэ чи. маш их нуршсан байна л гэсэн болохоос юу ч ойлгогдохгүй байна гэж бичсэн хүн алга.
Зочин [127.0.0.xxx] 2023-11-01 09:30
Дэнэг
Зочин [127.0.0.xxx] 2023-11-02 02:22
Малаа ТЭНЭГ гэж бичнэ, боловсролгүй юм бол бүү бич
Буяа [127.0.0.xxx] 2023-11-01 08:11
Баярлалаа.Амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2023-10-31 22:40
Борцыг юу гэж тайлбарлах вэ? Шим тэжээл нь дууссан мах гэж ойлгох уу
Зочин [127.0.0.xxx] 2023-11-01 10:45
Махыг хөлдөөхгүй шинээр нь борц хийхэд шүүс нь гоожихгүйгээр ус нь ууршина. Өөрөөр хэлбэл маханд агуулагдах бүх шимт бодисууд үлдэж зөвхөн усаа алдана гэж ойлгож болно. Ингэж хийсэн борц амттай, шимт чанараа алдахгүй. Харин хөлдөөж гэсгээсэн махаар борц хийхэд шүүс нь уурших биш гоожиж түүнтэй хамт шимт бодисууд алдагдана.
Зочин [127.0.0.xxx] 2023-11-01 06:57
Tegj l heleh geed baigaa ym baina
Зочин [127.0.0.xxx] 2023-10-31 13:38
Юу хэлэх гээд байгаа нь ямарч ойлгомжгүй тэгээд юун нуршуу юм бэ дээ. Тэгээд болох юм уу үгүй юм уу
Зочин [127.0.0.xxx] 2023-11-02 00:42
Jahan urthan yum unshchij bai.tarhi chin jahan dasgal hiigeldee. alzheimer tusahaas jahan ch bolov sergiilne bhda.1l ih yarsan,tovchilson ,dairsan,adagsan hymyys.byhniig belen amandaa hiilgyylj zajluulj,zalgiulah ni holgyi l hyseltei erhmyyd yumu haashain?!
Зочин [127.0.0.xxx] 2023-11-03 17:04
Харин тийм шүү. Арай дэндүү.
Зочин [127.0.0.xxx] 2023-11-01 14:55
яасан юм ойлгодоггүй олгой вэ
Зочин [127.0.0.xxx] 2023-11-01 06:53
Дахин дахин гэсгээж, дахин дахин хөлдөөхгүй, нэг удаа хэрэглэхээр жижиг жижиг савлаж хөлдөөгөөд хэрэглэж байх нь зөв гэж ойлголоо.
Зочин [127.0.0.xxx] 2023-10-31 13:27
Хөлдөөгч хийгээр ажиллаж бга гэж ойлгосон. Энэ нь махны чанарт нөлөөлөх үү, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө байх уу
Зочин [127.0.0.xxx] 2023-11-02 00:44
Bityy uutand hiih ni zuv shy bas
Зочин [127.0.0.xxx] 2023-11-01 21:17
Байгалийн хөлдөөгч л хамгийн сайн нь
C [127.0.0.xxx] 2023-11-01 02:05
Ишшшш чаавас ганц юм уншаад ойлгочихгүй хөлдүү гар бндаа тархиа эхлээд гэсгээчих дараа нь махаа
Зочин [127.0.0.xxx] 2023-10-31 13:20
Ок
Shows ni gadashlagwi baihad ni hulduugchin hiij hulduuwul chanara aldagwi gej oilgoj boloh uu [127.0.0.xxx] 2023-10-31 16:44

Бидэнтэй нэгдээрэй