Шууд Chart

Хөргөгчинд юу болдог вэ

2023-11-01 08:44:15

Хүнс хөргөгчинд байвал л аюулгүй гэж боддог хүмүүс анхаараад уншаарай. Битүүмжлэлгүй, ил задгай тавагтай хоолоо хөргөгчинд шууд хийчихдэг хүн бишгүйдээ л нэг байдаг. Уг нь хоолоо хамгаалаад байгаа сайн талтай ч, нөгөө талаар энэ нь хөргөгчний чийглэг, ариун цэврийг улам муутгаж байдаг.

"Listeria monocytogenes" хэмээх бактери нь 27 зүйл байдаг. Эдгээр нь яг ийм хөргүүрт үржих чадвартай, хоолны хордлого, менингит, саа үүсгэдэг бактери байдаг. Тэгэхээр хоолоо хөргөгчинд байсан юм чинь яав л гэж гэж боддог хүмүүст анхааруулж хэлэх зүйл байна. 

Хөргүүрт ил задгай, задалсан хүнс хоолыг 72 цагаас илүү битгий хадгал. Хөргөгчөө 14 хоногтоо нэг цэвэрлээд, ариутгачихаж бай. Ариутгалын бодисоор алимны цууны хүчил, АПУ компанийн архийг хэрэглэж болно.

"Listeria"-г 1981 он хүртэл хүнсний халдварт өвчин үүсгэдэг гэдгийг мэддэггүй байсан бөгөөд одоо бол хорт хавдар хүртэл үүсгэдэг гэдгийг нотолсоор байна.

Нэгэнт үүсгэсэн хор устахгүй гэдгийг яг энэ бактери үржсэн хүнснээс харж болно. Хэрвээ бэлэн болсон хүнсийг задлаад 72 цагаас илүү удаан хадгалах шаардлага гарвал шууд хөлдөө.

Хөлдөөгчний "түлэгдэлт" энэ тэр гэсэн тайлбарт битгий итгэ. Хөлдөөхөд бактерийн болон биохимийн процессиуд сааталд орж, тухайн бүтээгдэхүүнүүд аюулгүй хадгалагдах нөхцөл бүрддэг.

Хэрэв ил задгай хөлдөөвөл хатуу төлөвөөс шууд хий төлөвт шилжих буюу шинжлэх ухааны нэршлээр сублимацийн процесс явагддаг.

Яагаав, хөлдөөгч чинь аймаар цантаад, цасан хунгар болдог биз дээ. Цас хунгарлуулаад л байвал хөлдөөсөн зүйл чинь чийгээ алдаад л байна гэсэн үг. Шим тэжээл гэдэг ууршдаг зүйл биш тул алга болчихно гэж байхгүй.

 

Хүнсний инженер О.Гал-Очир


Хөргөгчинд юу болдог вэ   
Үзсэн: 2810 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-01 10:53
АПУ гийн архиар цэвэрлэж болно гэнэ, цэвэрлэгээний бодис л гэж

Бидэнтэй нэгдээрэй