Шууд Chart

Гурван шарын голын домог

2023-11-01 10:18:11

Хасагт гурван богд, түүний баруун зүүн уул, нуруудаас эх авсан "Хойд шар", "Урд шар", "Дунд шар" нэртэй гурван томоохон гол урсдаг.

Энэ гурван гол нь эрт дээр үед гурвуулаа "Үнээт" нэртэй байжээ. Гэтэл "Үнээт"-ийн голуудын ус нь их, урсгал нь хурд ихтэй, догшин байснаас хүн, мал усны аюулд нэрвэгддэг байсан тул хожим шарын шашин дэлгэрэх үест нутгийн лам нар голын нэрийг гурвууланг нь бух болгон өөрчилжээ.

Салаа замын эрхээр бие биеэсээ холдож уулнаас говь руу уур хилэн ихтэй дошиж буусан гурван бухны нэг нь одоогийн Шарга сумын хойт Тэгшийн тал руу явж, нөгөө нэг нь мөн сумын урд голыг уруудаж, гурав дахь нь Халиуны хоолойг чиглэн алхжээ.

Ингээд гурван бух Их нуурын хотгороор нутагшсан тул Шаргын цагаан нуур, Халиуны Олон нуур орчмоор бэлчээр нийлдэг байснаас тэд хоорондоо тэмцэлдэж, айл амьтны үхэр тугал, бод бог малууд шавар намагт унаж сүйрэх аюул ихэдсэнээс "Гурван шар" болгож нэрлэсэн гэдэг.

Эх сурвалж: Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа


Гурван шарын голын домог  
Үзсэн: 1652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ганбаатар [127.0.0.xxx] 2024-03-26 19:58
Supraaaaaaa
Ганбаатар [127.0.0.xxx] 2024-03-26 19:58
Supraaaaaa

Бидэнтэй нэгдээрэй