Шууд Chart

"УБТЗ" ХНН: Ганцаараа зорчиж буй эмэгтэй зорчигчдод зориулсан суудал тусгай тэмдэгтэй боллоо

2023-11-01 16:05:57

Улаанбаатар төмөр замаас 2023 оны 10-р сарын 18-наас эхлэн зорчигчдын ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэхээр олон улс, орон нутгийн зорчигчийн галт тэрэгний тасалгаат болон зөөлөн ангиллын бүх вагонуудын 3-р тасалгааны /купе/ суудлын тасалбарыг ганцаараа зорчиж буй эмэгтэй зорчигчдод зориулан худалдахаар программ хангамждаа нэмэлт өөрчлөлт орууллаа.                

Та eticket.ubtz.mn веб сайт болон “УБТЗ Тасалбар – UBTZ ticket” аппликейшнаар зорчигчийн галт тэрэгний тасалбар худалдан авахаар бол ганцаараа зорчиж буй эмэгтэй зорчигчдод зориулсан суудал нь ягаан өнгөтэй, эмэгтэй хүний дүрс бүхий тэмдэглэгээтэй байна.

Иймд эрхэм хүндэт үйлчлүүлэгч та ганцаараа аялахаар төлөвлөж байгаа бол дээрх зааврын дагуу тасалбараа худалдан авч тав тухтай, аюулгүй зорчих боломжтой юм гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.


"УБТЗ" ХНН: Ганцаараа зорчиж буй эмэгтэй зорчигчдод зориулсан суудал тусгай тэмдэгтэй боллоо  
Үзсэн: 4247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-02 19:33
Гүэ яахавд ээ дажгүй ч гэхиймуу ккк
Зочин [127.0.0.xxx] 2023-11-02 10:06
Ингэдэг нь яаж бгаа юм бол? Харин ч ганцаараа гээд мэдэгдчихэж бгаа юм биш үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-01 21:52
Neg ajil met surjigneed.TZuussen tsagaas hamaahui yvaad.gants ch zurchil garaagui.Busad hurd.utas tsenegleh.juulchid agaarjuulagch sens.OO tsaas savan .neheed bsan.Heden muusain uilchlegchees ymar ih nehej bgaag darga nar medehgui
Zochin [127.0.0.xxx] 2023-11-01 18:35
Gantsaaraa yavj bgaagaa medegdmeergui l bhiin ug ni

Бидэнтэй нэгдээрэй