Шууд Chart

Монгол бөхөнгийн тоо 15 540 тоо толгойд хүрч өслөө

2023-11-21 14:21:38

Олон жилийн хахир өвөл, хавсаргатай хаврыг тэсэж гаран байгалийн онцгой шалгуураар өнөө цагт эргэн ирж байгаа Монгол бөхөнгийн тоо энэ жил хамгийн багадаа 15,540 тоо толгойд хүрч өслөө.
 
Нэгэн цаг үед арслан заантай зэрэгцэн амьдарч байсан Монгол бөхөн өдгөө Монголын газар нутагт амьдарч байгаа нь гайхам завшаан билээ.
 
Их мөстлөгөөс амьд үлдэж өнөөдрийн зуунтай золгосон бөхөн гэх ховор амьтан зөвхөн Монголын говь нутагт л байдаг. Монгол бөхөн уламжлалт тархац нутгийнхаа дөнгөж 27 хувьд л тархан амьдарч байна. 2016, 2017 онуудад гарсан мялзан өвчин, 2017, 2018 оны хүнд хэцүү өвлийн улмаас 2018 оны тавдугаар сар гэхэд бөхөнгийн популяцийн хэмжээ 3600 бодгаль болтлоо буюу 2014 онд байснаас 70 хувь хүртлээ буурсан. Хэдийгээр 2020 оны нэгдүгээр сар хүртэл популяцийн хэмжээ хамгийн багадаа 5070 бодгаль хүртлээ өссөн боловч популяцийн хэмжээ эмзэг байгаа учир хамгаалалтын дорвитой арга хэмжээнүүдийг авах хэрэгцээ шаардлага байсаар байгаа юм.
 
Эх сурвалж : WWF Mongolia

Монгол бөхөнгийн тоо 15 540 тоо толгойд хүрч өслөө  
Үзсэн: 3102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй