Шууд Chart

Хууртахгүй бол алдахгүй

2023-11-21 14:27:57

Үнэгүй бараа санал болгох, мөнгө гуйх, иргэдийн цахим шуудан болон банкны мэдээллийг хуурамч хаягийн цаанаас авах замаар цахим гэмт хэрэг ихээр гарах боллоо.

Ганцхан хэрэгт хамаатай хохирогчийн тоо хамгийн багадаа 300-400-д хүрч, мөнгөн дүнгийн хэмжээ хэдэн арван тэрбум төгрөгөөр хэмжигддэг.

Шалтгаан нь богино хугацаанд их хэмжээний мөнгө олох гэсэн хүсэл, гэнэн итгэмтгий, мэдээлэлгүй байдал.

Гэмт хэрэг гарсан хойно ажиллах бус урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Хууртахгүй бол алдахгүй” аяныг эхлүүлсэн гэж Баянгол дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Ахлах прокурор н.Мөнхнаран мэдээллээ.

Баянгол дүүргийн хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 40 шахам хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна.

Үүнийг өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм.

Иймээс хувь хүн өөрөө хашир, мэдээлэлтэй байх нь энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх болно гэж Баянгол дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Ахлах прокурор н.Мөнхнаран анхаарууллаа.


Хууртахгүй бол алдахгүй  
Үзсэн: 936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй