
Японы Токио хотын дэлгүүрүүдээр каннабис буюу сэтгэцэд нөлөөлөх өвстэй төстэй бодис илэрсэн чихэр худалдаалагдаж байсныг мэргэжлийн байгууллага олж илрүүлсэн байна. Энэ чихрийг худалдаалахыг хориглосон тогтоол батлуулах гэж байгаа тухай Японы эрүүл мэндийн сайд Такэми Кэико мэдээллээ.
Осака хотод төвтэй компанийн үйлдвэрлэсэн уг чихрийг идсэн Осакагийн болон Токиогийн оршин суугчдын биед гаж нөлөө илэрч байна гэсэн гомдлын дагуу анх шалгаж эхэлсэн байна. Энэ чихрийг худалдаалахыг хориглосны дараа ойрын арав хоногт багтааж бүх чихрийг зах зээлээс татна гэж эрүүл мэндийн сайд мөн мэдээллээ.
Япон улс каннабистай төстэй бодис илэрсэн чихрийг хоригложээ | ||
Үзсэн: 2764 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.