Шууд Chart

Эртний Египетийн ховор эд өлгийн зүйлс Уэльсийн их сургуульд заларна

2023-11-29 11:49:26

Эртний Египетийн үеийн эд өлгийн зүйлсийг Их Британийн Уэльс мужийн Свансий их сургууль Харрогэйтийн музейгээс зээлж, ирэх 5-р сар хүртэл үзэсгэлэнд тавина гэж мэдээллээ. Тус их сургуулийн эрдэмтэд эртний Египетийн эдгээр үзмэрийг судалж, тухайн үеийн түүх, ёс заншлын талаар судлах зорилго агуулж байгаа юм байна. Эдгээр эд өлгийн зүйлс нь ойролцоогоор 1400-7000 жилийн настай, ихэнх нь хэний бүтээл болохыг илтгэх нэрийг сийлсэн өвөрмөц хийцтэй. Эртний Египетийн уран барималчид өөрсдийг нь ирээдүй хойч үе дурсан санаасай гэдэг нь илт гэж Свансий их сургуулийн эрдэмтэд тайлбарлаж байна.

Нийтдээ 800 орчим эд өлгийн зүйл байгаагийн ихэнх нь шарил, бунхантай холбоотой дурсгалын баримлууд байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эртний Египетийн ховор эд өлгийн зүйлс Уэльсийн их сургуульд заларна  
Үзсэн: 469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй