
Шархадны эцсийн буудалд жишиг автобусны буудлын тохижилтыг хийлээ.
Тохижилтын ажлын хүрээнд явган зам талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг цогц ажил хийсэн. Мөн дүүрэгт анх удаа дулаан буудлыг бий болголоо.
Иргэд автобус хүлээхдээ дулаан орчинд хүлээхээс гадна цахилгаан хэрэгслээ цэнэглэх боломжтой юм.
Автобусны эцсийн буудлыг тохижуулах цогц ажил 9 дүгээр хорооноос гадна 14, 20, 23 дугаар хороонд хийгдсэн гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Шархадны эцсийн буудалд тохижилт хийлээ | ||
Үзсэн: 2763 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.