
Байгаль хамгаалагчдын нэрийдсэнээр дэлхийн “хамгийн гунигтай” заан Филиппиний амьтны хүрээлэнд таалал төгсжээ. Дөчин жилийн туршид Манилагийн амьтны хүрээлэнгийн хамгийн хайр татам, хүмүүст баяр баясал бэлэглэдэг байсан Мали нэрт энэ заанд хүндэтгэл үзүүлэх хүмүүсийн цуваа тасрахгүй байна. Филиппин дэх цорын ганц зааны ганцаардмал хувь заяа амьтны эрх хамгаалагчдын санааг хэдийнээс зовоож байжээ. Тэдний нэг сэр Пол Маккартни Мали-г заантай дархан цаазат газар руу шилжүүлэхийг филиппиний эрх баригчдаас гуйж байсан гэдэг. Тэгвэл Манила хотын дарга Мали насан эцэслэснийг мягмар гарагт фейсбүүкт дүрс бичлэг нийтлэн зарлаж, амьтны хүрээлэн орж Мали-г харах нь хүүхэд насных нь хамгийн сайхан дурсамжийн нэг болж үлдсэнийг бичжээ. Бүтэн нэр нь Вишва Ма-али хэмээх энэ зааныг 11 сартай байхад нь буюу 1981 онд Шри-Ланкын засгийн газраас Филиппиний тэргүүн хатагтай Имельда Маркост бэлэглэсэн түүхтэй байна.
Филиппин: Дэлхийн “хамгийн гунигт” заан өөд болжээ | ||
Үзсэн: 761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.