
Ирэх сард Өмнөд Солонгосын Инчон хотод болох 17 дахь удаагийн Азийн наадамд оролцох 150 тамирчны нэрийг БНАСАУ Азийн олимпийн зөвлөлд (OCA)-д ирүүлжээ. Тус наадамд Азийн 45 орны шилдэг тамирчид спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөх бол БНАСАУ-ын тамирчид спортын 14 төрөлд хүч үзэх аж.
Тодруулбал, Хойд Солонгосоос Инчоны Азийн наадамд усанд сэлэлт 16 (эр 2, эм 14), гимнастик 12 (эр 6, эм 6), хүндийг өргөлт 12 (эр 5, эм 7), жүдо 10 (эр 4, эм 6), хөлбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй бүтэн багийн 38 тамирчин (эр 20, эм 18) зэрэг төрлүүдэд оролцох юм байна.
Хойд Солонгосын тамирчид Азийн наадамд оролцохоор боллоо | ||
Үзсэн: 1418 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.