Шууд Chart

Улирал, цагтаа тааруулж хэрхэн хооллох вэ

2023-12-06 11:22:35

Өвлийн улиралд хүний хоол шингээх чадал нь маш сайн байдаг учраас шим, тэжээлтэй хоолыг цадталаа идэж болно.

Хаврын улиралд галын илч буурч ходоод, гэдэсний бадган салс ихсэж хоол шингээх чадвар багасдаг учир бүлээн, хөнгөн чанарын зүйл идэж, уух хэрэгтэй.

Зуны улиралд шингэц сайтай хөнгөн, бүлээн, тослог хоол ундыг хэтрүүлэлгүй хэрэглээрэй.

Намар халууны улирал учир хөнгөн, сэрүүн хоолыг бага багаар идэх нь зөв.

07:40-11:40 цагт галын илч хамгийн бага байдаг учир хооллохгүй байх.

11:40-15:40 цагт галын илч хамгийн сайн байдаг учир шим тэжээлтэй хоол ундыг хэрэглэж болно. 

15:40-19:40 цагт шингэц сайтай, хөнгөн, шимтэй хоол идэх хэрэгтэй. 

19:40-23:40 цагт хоол идэхгүй байж ходоод гэдсийг амраах хэрэгтэй.

Мөн 23:40-03:40 цагт хоол идэх нь хор идсэнтэй адил учир хооллохгүй.

03:40-07:40 хөнгөн шимтэй хоол хүнсийг заавал хэрэглэж заншаарай.

Эх сурвалж: Манба Дацан нэгдсэн эмнэлэг


Улирал, цагтаа тааруулж хэрхэн хооллох вэ   
Үзсэн: 3539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-12-09 19:25
Хэрэгтэй зөвлөгөө байна.

Бидэнтэй нэгдээрэй