
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан ХЗДХЯ-наас улсын төсвийн санхүүжилтээр тус эмнэлэгт нэн шаардлагатай өндөр даралтат хүчилтөрөгч эмчилгээний тоног төхөөрөмж болох Барокамер аппаратыг шийдвэрлэлээ.
Уг даралтат хүчилтөрөгч эмчилгээний чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулан 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тусламж үйлчилгээгээ эхлүүллээ.
Энэхүү эмчилгээ нь эд эсийн түвшин дэх нөхөн төлжилтийг эрчимжүүлж, бүх биеийн хордлогыг тайлах, өвчний хүндрэлийг бууруулах чухал ач холбогдолтой гэж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.

Өндөр даралтат хүчилтөрөгч эмчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ | ||
Үзсэн: 1098 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.