Шууд Chart

ЗУРХАЙ: Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2023-12-31 06:45:13

Аргын тооллын 2023 оны арванхоёрдугаар сарын 31. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын билгийн тооллын 19. Санчир гараг. Үнэг одтой, гурван хөх мэнгэтэй харагчин гахай өдөр.

Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө хэмээжээ.


ЗУРХАЙ: Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн  
Үзсэн: 3212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-12-31 08:22
Маш их баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй