Шууд Chart

Далайн морь хамгийн сайн "аав"

2024-04-30 23:00:00

Далайн морь нь том биет сэлүүр хөлтэй, далайн хөхтөн амьтан юм. Энэ амьтан умард мөсөн далай болон дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын далай, тэнгист тархан амьдардаг. 

Далайн моринууд янз бүрийн хэмжээтэй байдаг. Зарим нь дөнгөж 1 см гаруй урттай байхад зарим нь 30 гаруй см-ийн урт байх жишээтэй. Тэд далайн маш жижиг биетүүдийг амаараа сорж хооллодог байна. Тэдэнд ходоод гэдэс байдаггүй бөгөөд идсэн амьд биет нь маш хурдан боловсордог ажээ. Тиймээс ч тэдэнд цаг үргэлж хооллох шаардлага гардаг гэнэ.

Дэлхий дээр 40-50 зүйл далайн морь бүртгэгдсэн байна. Мөн хойд Америк, өмнөд Америк, Энэтхэгийн далайгаас шинээр дөрвөн зүйл олджээ. Далайн морины нүдний хараа өндөр хөгжсөн бөгөөд урд болон ард байгаа зүйлийг нэгэн зэрэг харах чадвартай аж. 

Эм нь өндөгнүүдээ эрийнхээ хэвлий дэх уутанцарт шахсаны дараа эр далайн морь 9-45 хоногийн хугацаанд өндгөө тээдэг аж. Эрэгчин нь томорсон зулзагануудаа уутнаасаа гаргахдаа бүтэн өдөр хүртэлх хугацааг ч зарцуулах нь бий.

Ойролцоогоор 1500 орчим зулзага төрүүлдэг байна. Зулзагаа асрах, хооллох, өсгөж, хүмүүжүүлэх гээд чухал ажлыг ч мөн "аав" нь гүйцэтгэдэг ажээ. Далайн морь бүхий л амьдралаа сонгосон хостойгоо л өнгөрүүлдэг үнэнч амьтан. 


Далайн морь хамгийн сайн "аав"  
Үзсэн: 7680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-09 18:11
сонирхолтой юмаа
Зочин [127.0.0.xxx] 2024-02-22 12:22
тэгээд ээж нь юу хийх юм бэ?
Зочин [127.0.0.xxx] 2024-02-05 23:50
Гоё

Бидэнтэй нэгдээрэй