Шууд Chart

Нууц нь үл тайлагдах "цахилгаан хүмүүс"

2014-08-18 13:50:40

Хорвоо гээч тайлагдашгүй сонин этгээд зүйлсээр дүүрэн байх юм. Тэдгээрийн нэг нь өөртөө металл эдлэлийг ямар ч хүндрэлгүйгээр өөрийн бие дээр тогтоож чаддаг, хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр өөрөөсөө эрчим хүч ялгаруулдаг хүмүүсийн тухай таамаглалууд. Тэдгээр хүмүүсийг "цахилгаан хүмүүс" хэмээн нэрийддэг болсон ч учиртай. "Цахилгаан хүмүүс” гэж нэрлэгддэг ухагдахуун ойлголтыг судлах зорилгоор Францын шинжлэх ухааны академи тусгай шинжилгээ судалгааны группыг үүсгэн байгуулсан байдаг. Тэд Франц эмэгтэй Котэн гэгч 14 настай охинд тохиолдсон хачин жигтэй байдалд судалгаа хийжээ.  Тэр охин байгаа орчинд луужингийн зүү "эргүүтэж", хаашаа ч хамаагүй заадаг ажээ. Энэ үед "Цахилгаан соронзон хүч” нь түүнд их нөлөөлж конвульсид цөөнгүй ордог ба судасны цохилт нь ингэхдээ минутанд 120 цохилдог байсан тухай тус судалгааны хэсгийн тайланд дурдсан байдаг гэнэ.

Энэ мэт сонин жигтэй үзэгдлүүдийг товч дурдвал, есөн настай Жое Эллисон гэгч соронзон арьстай британи хүү толгойнхоо эргэн тойронд нийт 16 халбагыг төвөггүй "нааж" тогтоодог, Босни Герцеговиний иргэн, 56 настай Мухибижа Булжубасик хэмээх янз бүрийн зүйлсийг татдаг ер бусын чадвартай эр, тал бүр тийшээ цахилгаан цэнэг бүхий оч гаргаж чаддаг "Өндөр цахилгаан потенцаалтай” Морган, өөрийн биеэс хүчтэй соронзон ялгаруулж чаддаг бөгөөд аливаа төмөр эдлэлийг өөртөө төвөггүйхэн татаж чаддаг супер соронзон хүчтэй Мирослав Магола хэмээх 55 настай герман эр  нарыг дурдаж болно.

Тэдгээр "Цахилгаан хүмүүс” -ийн дэргэд зүү эргэлдэх, чийдэн анивчих, цахилгаан хэрэгсэл асаж унтрах эсвэл эвдэрч, телефон утасны шугаманд саад, шуугиан үүсдэг гэнэ.



Мөн гэнэт гэрэлтэж эхэлдэг хүмүүсийн тухай ч мэдээлэл байдаг. 1934 оны тавдугаар сард "Пираногийн гэрэлтдэг эмэгтэй” гэдэг нэр авсан шуугиан тарьсан үйл явдал болжээ. Энэ тухай нэгэн өгүүлэл анагаахын хэвлэлүүдээр гарчээ. Итали хүн Монара астмаар өвдөж байсан ба хэдэн долоо хоногийн туршид нойронд нь цээжнээс нь цэнхэр гэрэл гардаг байжээ. Хэдэн секундын завсарлагатай энэ үзэгдлийг олон эмч ажиглаж байжээ. Нэгэн сэтгэл зүйч энэ үзэгдэл "цахилгаан ба соронзон организмаар үүсгэгдсэн энэ эмэгтэйн биед хангалттай хөгжсөн болохоор гэрэл гаргадаг” үзэгдлээс үүсчээ гэдэг санаа дэвшүүлжээ. Бас нэг эмч "цахилгаан соронзон радиацийн” онолыг санал болгосон ба өвчтөний арьсанд байгаа тодорхой химийн компоненттой холбон тайлбарлах санал тавьжээ. Үнэн хэрэг дээрээ биолюмеисценцийн энгийн ойлголт гэж тайлбарлах гэсэн оролдлого байв.


Нууц нь үл тайлагдах "цахилгаан хүмүүс"  
Үзсэн: 3443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-08-19 08:21
өөрийн цахилгаанаараа үхэр цохиод алчихдаг загас хүртэл байгаа юм чинь хүнд ч бас байж болно.

Бидэнтэй нэгдээрэй