Шууд Chart

Өчигдөр Баян-Өлгий, Ховд аймгийн зарим суманд нэмэх хэмтэй байжээ

2024-01-10 09:43:48

Өчигдөр өдөр буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумын нутгаар тухайн өдрийн хамгийн их агаарын температурын үнэмлэхүй их утга эвдэгдэн дулаарсан өдөр боллоо гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сум +2 хэм, Булган сум -2 хэм, Ногооннуур сум +1 хэм, Дэлүүн сум -2 хэм, Ховд аймгийн Жаргалант сум +5 хэм, Зэрэг сум -3 хэм, Мөст сум +1 хэм, Манхан сум +7 хэм, Ховд сум +3 хэм тус тус хүрсэн нь 1960 оноос хойших хамгийн дулаан температурын утгад хүрсэн байна. 


Өчигдөр Баян-Өлгий, Ховд аймгийн зарим суманд нэмэх хэмтэй байжээ   
Үзсэн: 4349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй