
Энэ бол "Айраг согтууруулах ундаа мөн үү?" гэдэг асуудал юм. Яг энэ саруудад согтуугаар автомашин жолоодон саатуулагдсан жолооч нарын 70 хувь нь "айраг уусан" гэдэг тайлбар тавьдаг. Монгол уламжлалт цагаан идээгээ хэрэглэлгүй яахав, айрганд дургүй монгол хүн гэж байхгүй нь лавтай.
Тэгвэл энэ нь жолооч нарт бас л хориотой байх нь. Айраг бол гүүний саамыг бүлэн гарган авсан хүчиллэг сүүн ундаа юм. Гүүний саамны сүүн хүчлийн спиртийн ислийн үр дүнд сүүний хүчил, спирт, нүүрс хүчлээр баяжуулагддаг гэнэ. Айрганд агуулагдах спиртийн агууламж 0.5-2.5 хувь байдгийг судлаачид аль хэдийнэ тогтоосон байна. Айраг исгэх явцад чихэр сүүн хүчлийн бактери, дрожжийн ферментийн нөлөөгөөр исэлдэн сүүн хүчил, спирт болж хувирдаг гэнэ дээ.
Айраг уусан жолооч нарыг драйгер багажаар шалгахад тодорхой хувь гардаг. Энэ нь цусан дахь спиртийн түвшин ба цусаар дамжин тархинд хүрч байгаа спиртийн хэмжээ бөгөөд хордлогын зэргийг тодорхойлж байгаа хэрэг юм. Хэрэв айргийг \зөвхөн айраг гэлтгүй бусад согтууруулах ундаа ч үүнд орно\ их хэмжээгээр хэрэглэх юм бол дараах шинж тэмдгүүд илэрдэг юм байна: Үүнд
Цусан дахь спиртийн хэмжээ нь 0.01-0.02 хувь байхад ямар нэг гаж нөлөө үзүүлэхгүй. 0.03-0.1 хувь байхад биед аятайхан, баяр баясгалантай, хөгжилтэй юм шиг санагдана. 0.1-0.15 хувь хүрэхэд хөдөлгөөн алдагдах хараа сонсгол өөрчлөгдөх зэрэг ноцтой шинж тэмдэг илэрнэ.
Ялангуяа цусан дахь спиртийн хэмжээ 0.1-0.15 хувь хүрсэн тохиолдолд машин жолоодох маш аюултай. Хэр зэрэг, ямаршуу хатуулагтай, бидний ярьдгаар чанга айраг уух, ууснаас хойш хэдий хэрийн хугацаа өнгөрснөөс шалтгаалан хэмжих багаж дээрх хувийн хэмжээ харилцан адилгүй гардаг юм шүү. Жолоо бариагүй үедээ айргаа тааваараа ууцгаая.
С.Энхтөр
Айраг согтууруулах ундаа мөн үү | ||
Үзсэн: 5776 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.