
Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд “Тэргэнцэрийн зөв хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулагдана. Сургалтыг зохион байгуулсанаар тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулсан туслах хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түгээх, тэргэнцэртэй иргэдийг зөв байрлуулж суулгах, хэрэглэх, арчлах, тэдэнд давхар бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх талаар цогц мэдлэг мэдээллийг сургагч багш нарт олгож байгаа нь тухайн орон нутагтаа амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй /1 аймагт 3000 орчим/ иргэдэд тэр дундаа хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэрийн зөв хэрэглээний цогц үйлчилгээг хүргэх юм. Үндэсний статистикийн хорооны 2013 оны судалгаагаар Монгол улсад 96325 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн дотор тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд дийлэнх 18351 буюу 19 %-ийг эзэлж байна.
Монгол улс 2014 онд Ази, номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийг Монгол улс хүлээн авч, хэрэгжүүлж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ бусдын адил эдэлж нийгмийн харилцаанд орох боломжийг бүрдүүлсэн томоохон алхам болсон юм.
Энэхүү стратегид тусгагдсан Бие бялдарын орчин, нийтийн тээвэр, мэдлэг, мэдээлэл, харилцааны хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд СЗХҮТ нь АНУ-ын “Дэзэрэт” олон улсын байгууллагатай хамтран “Тэргэнцэр төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд орон нутгийн түвшинд хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд тохирох тэргэнцэрийг олгох сургагч багшийг бэлтгэх “Тэргэнцэрийн зөв хэрэглээ” сэдэвт сургалтыг 2014 оны 08 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд зохион байгуулж байна. Сургалтанд 16 аймгийн “Тэгш дүүрэн” хороодын зохицуулагч, хөдөлгөөн засалч нар хамрагдаж байна.
Тэргэнцэр авахад дараах материалыг бүрдүүлнэ.
Үүнд:
• Өргөдөл
• Хорооны тодорхойлолт
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Халамжаас сүүлийн 3 жилд тэргэнцэр авааргүй гэсэн тодорхойлолт
• Группын дэвтэр, эсвэл өндөр насны тэтгэвэрийн дэвтэрийн хуулбарыг комиссын шийдвэрийн хамт бүрдүүлэх хэрэгтэй аж.
“Тэргэнцэрийн зөв хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулагдана | ||
Үзсэн: 1141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.