Шууд Chart

КАНВОН 2024: ОУОХ-ны гишүүн Б. Баттүшиг, монголын багийн ахлагч Б.Батцэцэг нар албан уулзалтууд хийв

2024-01-22 10:23:03

Залуучуудын олимпын наадам БНСУ-ын Пёнчан, Каннын, Жёонсон болон Хёонсон хотуудад байгалийн нөхцөл байдлаас үл шалтгаалан, ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилж байна.
 
Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар Франц улс 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол БНСУ-ын баг тамирчид 1 алт, 1 хүрэл медальтайгаар 6 дугаар байрыг Казахстан улстай хуваан эзэлж байна.
 
Монголын баг тамирчдаа дэмжихээс гадна Олимпын наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, ОУОХ-ны гишүүд, ОУОХ-ны Тамирчдын комиссын дарга Эмма Терхо нартай ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг болон Гадаад харилцааны сайд, "Канвон 2024" залуучуудын өвлийн олимпын наадмын Монголын багийн ахлагч Б. Батцэцэг нар албан уулзалтууд хийв.
 
Уулзалтын үеэр манай улсын баг тамирчдын мэдээ мэдээллийг танилцуулах, залуу тамирчдын олимпын боловсрол, хүний нөөцийг чадавхжуулах, эмэгтэйчүүдийн манлайлал, спортын хөгжлийг дэмжих, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж болон спорт Олимпизмын хөдөлгөөн дэх олон улсын үйл ажиллагааг Монгол улсад эрчимжүүлэх үүднээс олон улсын хурал чуулган, залуучуудын Олимпын наадмыг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ илэрхийлснийг талууд судалж үзэн, бүрэн дэмжихээ илэрхийллээ.
 
Өнөөдөр манай тамирчид бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа бөгөөд маргааш буюу 1 дүгээр сарын 23-ны өдөр биатлоны эмэгтэйчүүдийн 6 км, эрэгтэйчүүдийн 7,6км спринт зайн уралдаан болон уулын цанын эмэгтэйчүүдийн жиант слалом төрөлд өрсөлдөнө.
 
Эх сурвалж: МҮОХ

 


КАНВОН 2024: ОУОХ-ны гишүүн Б. Баттүшиг, монголын багийн ахлагч Б.Батцэцэг нар албан уулзалтууд хийв  
Үзсэн: 14049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-26 07:41
Олон улсын тамирчид авчич яах юм бэ? Тэднээс цавчаа гарахгүй ш дээ кк
Зочин [127.0.0.xxx] 2024-01-25 15:56
Зссс,ямар ч хариуцлага байхгүй,амь нас дээсэн дээр байхад юун Олимп,манайх тийм нөхцөл бүрдээгүй,хогноос ч салж чадаагүй,өмхий хот
Зочин [127.0.0.xxx] 2024-01-25 06:39
Xулгайч дарга нартай яаж хиих юм бэодоо۔ олимп хийнэ гээд бас баахан мөнгө иднэ۔Нүдний. булай болно
Зочин [127.0.0.xxx] 2024-01-24 20:21
Татвар төлөгчдийн мөнгө үрсэн ажил болно,эсвэл хулгайлсан мөнгөөрөө хийх юм уу
Иргэн [127.0.0.xxx] 2024-01-24 01:06
За хөө эхлээд Монгол наадамаа маргаан будилаангүй хэвийн(сайхан ч яаамай) хийчихээд дараа нь ам гарая, Даагнаас унаад үхдэггүй дарвгараасаа үхдэг гэж хууччуул хэлсэн байдаг шүү хө
Зочин [127.0.0.xxx] 2024-01-23 22:03
Сайд маань ч яахав Монгол Улсын гадаад бодлогын нүүр царай төлөөлөл болж явдаг. Энэ цуг яваа залуу бол....Тамирчин биш шиг...
Зочин [127.0.0.xxx] 2024-01-23 19:31
olimp zohioh huseltee ilerhiilsen gene uu onigionuud ichij uhmeer yma ochnoon tom 100n tsengelteh hureelen sport ordon barih horongiig etseg eh nam ni hulgailj idsen 5000n hunii suudaltai gants ordon ch baihgui baij zailaachee
З [127.0.0.xxx] 2024-01-23 18:38
Азийн залуучуудын наадсын нээлт хаалтыг үнэн инээдиэй өмнөөс нь ичмээр бсан. Олигтой юм хиыж чадахгүй байж ёстой хэрэггүй.
зочин [127.0.0.xxx] 2024-01-23 17:19
гадны тамирчдыг хорт утааны баг, хотоор зорчих дугуйтай ирээрэй гэж хэлсэн биз дээ, сайд аа
Зочин [127.0.0.xxx] 2024-01-23 12:27
Шуналт Сү.Батболдын шуналт гөлөг Монголын спортыг хөгжүүллээ юу

Бидэнтэй нэгдээрэй