Шууд Chart

Сурагчийн дүрэмт хувцас хангалттай нийлүүлэгджээ

2014-08-20 09:11:38

Улсын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд 510100 орчим сурагчид суралцахаас шинээр I ангид 60000 сурагч элсэн суралцана.
Шаардлагатай байгаа сурагчийн дүрэмт хувцаснаас 2013-2014 оны хичээлийн жилд 497.000 сурагчийн 38 хувь болох 189000 сурагч шинэ дүрэмт хувцсаар хангагдсан бол 2014-2015 оны хичээлийн жилд 186104 сурагч шинээр захиалга өгсөн. Үүнээс  Улаанбаатар хотод 95007 сурагч, хөдөө орон нутагт 91097 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөх юм. Энэ хичээлийн жилд 73.5 хувь болох 375104 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөх тооцоо гарчээ.

Наймдугаар сарын эхний хагасын байдлаар энэ хичээлийн жилд шаардагдах тоо хэмжээгээр дүрэмт хувцсыг үйлдвэрлэж бэлэн болгосон хэмээн БШУЯ үзэж байна. Дүрэмт хувцасны худалдаа, борлуулалт одоогоор Улаанбаатар хотод эхэлсэн бөгөөд  аймаг, орон нутагт наймдугаар сарын 18-31-ний хооронд нийлүүлэгдэнэ. 

Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн үнэтэй адил түвшинд байна. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дүрэмт хувцас үйлдвэрлэгч үндэсний компаниуд Улаанбаатар хотод нэмэлт борлуулалтын цэгүүдийг гаргах гэнэ..
Тухайлбал, наймдугаар сарын 15-наас наймдугаар сарын 31-ний хооронд:

  • Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай,
  • "Аса” циркийн гаднах талбай,
  •  Ялалтын талбай,
  • "Дүнжингарав" худалдааны төвд,
  • Улсын их дэлгүүр “Аса” циркийн хоорондох усан оргилууртай талбайд өдөр бүр 9-20 цагт сурагчийн дүрэмт хувцас худалдаална.

Аймаг бүрт сурагчийн дүрэмт хувцас худалдаалах 2-3 борлуулалтын цэгийг нээж наймдугаар сарын 18-наас эхлэн борлуулалт хийгдэнэ.


Сурагчийн дүрэмт хувцас хангалттай нийлүүлэгджээ  
Үзсэн: 8193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [203.91.117.xxx] 2016-08-18 22:41
Batzvv companihandaa bayrlalaa. Vnheer sain chanariin dvremt huwtsas oej vilchilj bgad bayrlalaa. Tanai hamt olond amjilt hvsie.
Зочин [202.131.252.xxx] 2016-08-06 12:07
рай хэтэрхий юмаа 10сар өмсөөд байхдаа яадаг юм бэ үнэ ханшаа багасгаачээ дунд ангийн юбка жакит 70 80 мянга бахдаа чяахавдээ болиоч ээ
марал [202.131.252.xxx] 2016-08-06 12:02
арай дэндүү үнэтэй бна үнийн багсагаа чээ
эрдэнэсолонго [202.131.252.xxx] 2016-08-06 12:00
маш их таалагдлаа их юмаа
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2014-09-01 22:26
dvremt huwtsas mahs ih vnetei bn
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-08-31 13:01
Арай дэндүү үнэтэй байнаа. Ахлах ангийн хувцас нь 250 000 төгрөг болж байна шд. Ядаж тэгээд 10 сар өмсөх юм хийж чадахгүй байгаа бол тэр үйлдвэрүүдээ солиочээ.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-08-22 09:19
арай дэндүү үнтэй юмаа Хүрэм өмд авхад л 70 мянга гэдэг чинь арай дэдэж байна. Ноосон цамц нь бөөгнөрсөн сарафан нь өнгө муутай. Хачин юум хийхийн
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-08-20 10:50
өнгөрсөн жилээс нэмэгдсэн байна чанар нь хэр сайжирсан юм болоо хагас жил өмсөөд цамц нь урагдаж ноосон цамц майк нь ноос нь бөөгнөрөөд өмсөх аргагүй болсон ядаж жил өмсөх юм хийгээчээ адилхан чанартай юм чинь зах дээрх нь арай хямд юм байна
Зочин [202.131.252.xxx] 2016-08-06 12:03
х ха ха ха ха ха ха имха ха аха

Бидэнтэй нэгдээрэй