Шууд Chart

“Баатарлаг үйлстэн”-ээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги тодорлоо

2024-02-11 14:06:32

МҮОНРТ-ийн “Цагийн хүрд”хөтөлбөрөөс зохион байгуулсан луу жилийн “Цагийн хүрдийн баатрууд”-ын “Баатарлаг үйлстэн”-ээр НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги тодорлоо.

Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги нь 1925 оны 04 дүгээр сарын 15-нд “Усан хөөрөгний газар” нэртэйгээр байгуулагдсан анхны галын байгууллага бөгөөд 99 жилийн хугацаанд хүн, ардын аюулгүй байдлын манаанд үүрэг гүйцэтгэж байна. 

Тус ангийн алба хаагчид 2023 онд нийслэлийн хэмжээнд тохиолдсон 400 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 500 гаруй хүний амь нас, иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагын 14 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. 

Гал түймэр   унтраах аврах 10 дугаар анги нь 1981 онд Төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одон, 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  “Цэргийн гавъяаны улаан тугийн  одон”-оор шагнагдсан хос одонт анги юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Баатарлаг үйлстэн”-ээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги тодорлоо  
Үзсэн: 1687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-11 21:56
Хамгийн эрсдэлтэй албыг хаадаг Онцгой байдлынхандаа амжилт хүсье.Монголын бахархал шүү та нар минь.Амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй