Шууд Chart

Залуучууд цэнгээнт “Ном хож” нэвтрүүлэгт оролцлоо

2024-02-11 15:37:01

Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Тусгай хүчний цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахлагчийн зөвлөл ахлагчийн албыг сурталчлах арга хэмжээг төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Төлөвлөгөөт ажлын хүрээнд Монгол улсын Зэвсэгт хүчинд ахлагч хэмээх эрхэм хүндтэй цолыг бие сэтгэлээрээ мэдэрч, нэгэн зууны түүхийг бүтээлцэж явсан үе үеийн ахлагчийн бүрэлдэхүүн болон одоо ахлагч албан тушаалд ажиллаж байгаа алба хаагч нарыг олон нийтэд сурталчлах, мэргэжлээрээ бахархах оюуны мэдлэгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд энэ сарын 07-ны өдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн "Залуучууд" цэнгээнт нэвтрүүлгийн “НОМ ХОЖ” асуулт хариултын тэмцээнд алба хаагчийг оролцууллаа.  

Тус нэвтрүүлэгт гурван баг, хөгжөөн дэмжигчид оролцон, “Шүхэрчин баг” 15 ном, “Хээрийн чоно баг” 4 ном, “Хар сүлд баг” 3 ном хожиж хамгийн их ном хожсон “Шүхэрчин баг” тэргүүн байранд шалгарлаа гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Залуучууд цэнгээнт “Ном хож” нэвтрүүлэгт оролцлоо  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй