
Өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 12-ны ѳдрийн 11:30 минутын байдлаар авто замын нөхцөл байдал ямар байгааг хүргэе.
-А07 дугаартай Өлгий-Ачит нуур Байрмын давааны Улаангом талаас 40-54 дэх км-т хүчтэй шуурганы улмаас хунгарласан цасыг Шуурхай ажлын хэсэг гарч ковш-1, пикап-1, инженер-1, замчин-4 нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэх ажил хийгдэж байна. /Увс АЗЗА ТӨХК/
-А0306 дугаартай Өлгий-Цагааннуур улсын хил чиглэлд шуургатай, шуурхай ажлын хэсэг 2 ковшоор хунгарласан цасыг цэвэрлэх ажил хийгдэж байна. /Жол ХХК/
-А14 дугаартай Ховд-Манхан-Булган-Хил чиглэлийн давааны цасыг ШАХ цэвэрлэж байна, Хашаатын хөтөл 116-118км-н хооронд 6 хүний бүрэлдэхүүнтэй ШАХ ажиллаж байна. /Ховд АЗЗА ТӨХК/
-А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын давааны 397-398 дах км-т хүчтэй цасан шуурга шуурч байна. Шуурхай ажлын хэсэг цасыг цэвэрлэж авто замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. /Завхан АЗЗА ТӨХК/
-Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 185-195 дахь км-т орсон цасыг зам хариуцагч байгууллага цэвэрлэж дууссан, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 1-50 дах км-т цасан шуурга шуурч байгаа тул замын үзлэг шалгалтыг хийж байна. /Хэнтий Харгуй ТӨХК/
Авто замын нөхцөл байдлын мэдээ | ||
Үзсэн: 11120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.