Шууд Chart

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

2024-02-13 08:58:13

Цаг уурын байгууллагаас өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

Өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Агаарын температурын хувьд хоёрдугаар сарын 13-наас эхлэн баруун аймгуудын нутгаар, цаашид ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Иймд цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүр хүлээн авч, сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 


Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна  
Үзсэн: 1184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй