Шууд Chart

Хаврын улирлын мөн чанар

2024-02-15 11:10:51

Хаврын улирал нь жил эхлүүлж буй жилийн эхний улирал, мөн өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал модод сэрж, нахиагаа дэлгэдэг зэрэг олон онцлогтой.
Сав ертөнцөд гарч буй эдгээр онцлог чанаруудтай уялдаад хүний бие махбодыг амьдруулагч хүчин зүйл болох хий, шар, бадганы бэлгэ чанаруудад ч мөн адил аажмаар өөрчлөлт ордог.
Хавар хүний биед бадганы бэлгэ чанарууд ихсэн хөдөлж, хийн бэлгэ чанарууд хурж, харин шарын бэлгэ чанар амарлисан байдалтай байдаг.
Өвөл нарны хүч туйлдаа хүртэл багасаж, сарны хүч туйлдаа хүртэл ихэсдэг учраас хүний биеийн шар үсний сүв хаагдаж, дотоод галын илч бадардаг. Тиймээс тамир тэнхээ сайн байдаг.
Харин хавар сарны хүч аажмаар барагдаж, нарны хүч ихэссэнээр хүний биеийн арьсны нүх сүв нээгдэж, галын илч нь гадагшилж, бие махбод доройтдог.
Хаврын улиралд бадганы бэлгэ чанарууд арвидан хөдөлдөг учраас хүний биеийн бадган голлон оршдог мах, өөх, чөмөг, тархи, уушги, ходоод, дэлүү, бөөр зэрэг эрхтнүүд өвчлөх магадлалтай.
Хэрэв эдгээр эрхтэн архаг өвчтэй байсан бол сэдэрч хөдөлдөг.
 
Эх сурвалж: Манба Дацан нэгдсэн эмнэлэг

Хаврын улирлын мөн чанар  
Үзсэн: 2479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Otgonjargalmaa E [127.0.0.xxx] 2024-05-15 12:06
Хаварт дөрвөн улирлын бүх өнгө багтдаг

Бидэнтэй нэгдээрэй