Шууд Chart

Авлигын хэргийн онцлог, цар хүрээ, холбоо хамаарлаас үүдэн мөрдөн шалгах ажиллагаа удаан үргэлжилдэг

2024-02-16 15:37:01

Авлигын гэмт хэргийн онцлог, цар хүрээ, холбоо хамаарлаас шалтгаалж мөрдөн шалгах ажиллагаа заримдаа удаан үргэлжилдэг.

Тухайлбал, олон жил үргэлжилсэн санхүүгийн гүйлгээг нэг бүрчлэн шалгах, эдийн засгийн шинжилгээ хийх, олон улсын зарим байгууллагаас туршлага судлах, мэдээлэл авах гээд мөрдөгчийн ажил амаргүй гэж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Э.Оюунболд онцоллоо.

Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа нь авлигын гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлж байна.

Энэ хүрээнд мөнгөний гарал үүсэл, хэргийн оролцогч, эцсийн өмчлөгч, мөнгө хүлээн авсан хугацаа, хаана байршуулсан гээд иж бүрэн байдлаар нарийвчлан мөрддөг.

Авлигын гэмт хэрэг үйлддэг этгээдүүд ихэвчлэн хууль зүй болон эдийн засгийн асар өндөр мэдлэгтэй, эрх бүхий албан тушаалтнууд байдаг.

Иймээс мөрдөгчдөөс ихээхэн ур чадвар, хурд шаарддаг учраас бид мөрдөгчдөө байнга мэргэшүүлж сургаж байна гэж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Э.Оюунболд хэлсэн юм.


Авлигын хэргийн онцлог, цар хүрээ, холбоо хамаарлаас үүдэн мөрдөн шалгах ажиллагаа удаан үргэлжилдэг  
Үзсэн: 465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй