
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Боловсролын ерөнхий газартай 2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний хамтарсан төлөвлөгөөний төслийг хэлэлцэх уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад ХГБХХЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Чинбат, БЕГ-ын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа болон холбогдох мэргэжилтнүүд оролцож, 2024 онд дараах чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөлөө.
Тухайлбал,
-Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд таниулах бэлтгэл ажлыг хангах
-Хүүхэд хамгааллын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах
-Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах
-Хүүхдийн эрхийг хангах, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй болгох, сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах
-Үе тэнгийн сургагч багш бэлтгэж, цахим орчны зохистой хэрэглээ, үе тэнгийн дээрэлхэлт, гэр бүлийн боловсрол, хүүхдийн эрхийн талаар сурагчдад мэдлэг олгох
-Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх
-Нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэх
-Хүүхдэд зориулсан шинжлэх ухааны мэдлэг олгох контент бүтээх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгалаа гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар Боловсролын ерөнхий газартай хамтарч ажиллана | ||
Үзсэн: 707 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.