Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2024-02-17 16:17:04

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:  Өнөө шөнө Төв аймгийн өмнөд, Дундговь, Өмнөговийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд, Сүхбаатар, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Дорноговийн зүүн, Дорнодын өмнөд, Сүхбаатарын өмнөд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.


2024 оны 02-р сарын 17-ны 20 цагаас 02-р сарын 18-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 42-47 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 35-40 хэм, Их нууруудын хотгор, Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 30-35 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 9-14 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 15-20 хэм, бусад нутгаар 24-29 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас хялмаална. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 хэм, бусад хэсгээр 27-29 хэм, өдөртөө 23-25 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Хүйтний эрч чангарч шөнөдөө 32-34 хэм, өдөртөө 25-27 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө 33-35 хэм, өдөртөө 24-26 хэм хүйтэн байна.


2024 оны 02 дугаар сарын 19-нөөс 2024 оны 02 дугаар сарын 23-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 20-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй