Шууд Chart

Иргэд, жолооч нарын анхааралд...

2024-02-17 18:15:14

Энэ амралтын өдөр буюу 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдана.

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт 2 иргэн, 1 тээврийн хэрэгсэл, 3 иргэн, 2 тээврийн хэрэгслүүдийг цасанд суусан байдалтай байсныг тус сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Гантулга, Д.Бямбадорж нар бусад иргэдтэй хамтран татан гаргаж, эрсдэлээс хамгаалж ажиллажээ.  

Тус аймагт 12:00 цагаас хойш цас шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал, авто зам цасаар хучигдсан тул иргэд, жолооч нарт холын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг дээрх цагдаагийн алба хаагчид зөвлөж байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд буюу 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, 17-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.


Иргэд, жолооч нарын анхааралд...  
Үзсэн: 943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй