Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан шуурхай штабт ажиллаж байна.
Өнөө, маргаашдаа нийт нутгаар хүйтний эрч чангарч, зүүн аймгийн нутгаар цасан шуурга шуурах төлөвтэй байна. Цаашид цаг уурын нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд цаг агаарын болон замын нөхцөл байдлын талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх хэрэгтэй гэж Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ.
Түүнчлэн малчдад үйлдвэрийн үнээр өвс, тэжээл олгож байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих хэрэгтэй.
Ингэхдээ өвс, тэжээлийн орц найрлага нь чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд анхаарч, нөгөө талаас үнэ өртөг хөөрөгдөхгүй байх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэйг онцоллоо.
Цаашид цаг уурын нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна | ||
Үзсэн: 849 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.