Шууд Chart

Осголт, хөлдөлтөөс сэргийлье

2024-02-20 11:14:47

Осголт, хөлдөлтөөс сэргийлэхийн тулд малгай, бээлий өмсөх хэрэгтэй. 

Хүн биеийн дулаанаа толгой, гар, хөлөөрөө хамгийн их алддаг тул малгай, бээлий өмсөж хэвшихийг зөвлөж байна. 

Мөн хэт хөлрөхгүй байх нь зүйтэй. Хэт их хөлөрч хувцас чийгтэй болсон үед осгож, хөлдөх эрсдэл 25 дахин нэмэгддэг байна.

Олон цагаар гадаа байх тохиолдолд хэсэг хугацаанд хуурай, дулаан газар орж амсхийн, биеийн дулаанаа хэвийн хадгалахыг хичээх хэрэгтэй. 

Илчлэг өндөртэй, халуун хоол, хүнс хэрэглэх нь таны эрч хүчийг нэмэгдүүлж, биеийн дулааныг хадгална. 

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар


Осголт, хөлдөлтөөс сэргийлье  
Үзсэн: 991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй