Шууд Chart

Хятадын баруун хязгаар Шинжаан мужид 52.3 хэм хүрч хүйтэрчээ

2024-02-20 17:12:19

Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид агаарын хэм 64 жилийн дараа дээд түвшинг эвдэж, цельсийн 52.3 хэмд хүрч хүйтэрчээ.

Урьд нь Шинжаанд 1960 оны нэгдүгээр сарын 21-нд 51.5 хэмд хүрч хүйтэрч байсан талаар тус улсын хэвлэл онцлон мэдээлсэн байна.

Жилийн хамгийн том баяр болох долоо хоног үргэлжилсэн хаврын баяраа тэмдэглэж дуусаагүй байхад Хятад улсын хэд хэдэн хотод хөлдөлт нүүрлэжээ.

Цасан шуурга шуурч, цас, бороо холилдож орсны улмаас зорчигчид төмөр зам болон авто замд гацжээ.

Фүюн хошууны Түерхон тосгонд хэд хоног үргэлжилсэн цасан шуурга, хүйтний улмаас Алтайн бүс нутагт 853 км зам эвдэрч, 47 нэгж техник машин, 86 аврагч нэг шөнийн дотор ажиллулахад хүрсэн гэж "CCTV" телевиз мэдээлжээ.

Өвөрмонгол, Шинжаан зэрэг бүс нутаг, Ляонин, Жилин, Хэйлунжян зэрэг муж авто замын 43 хэсэг, 623 төлбөр хураамжийн станцыг хаасан тухай CCTV даваа гарагт мэдээлэв.

Үндэсний цаг уурын байгууллагаас цаашид цаг агаарын нөхцөл байдал хүндэрч ирэх пүрэв гараг хүртэл хүйтрэхийг сэрэмжлүүлэв.

Өвөрмонголын зарим хэсэг, Хятадын зүүн хойд хэсэг, төвийн Хубэй муж, өмнөд хэсгийн Хунань зэрэг бүс нутагт хүйтний улам эрч чангарч, нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа аж.

Эх сурвалж: ОБЕГ


Хятадын баруун хязгаар Шинжаан мужид 52.3 хэм хүрч хүйтэрчээ  
Үзсэн: 9974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-22 00:47
ээ бурхан минь гэж манайхан хөлдөхөөс сэргээлж бүх юмандаа хяналттай байхгүй бол хэцүү шүү анхааруулж байхад тоохгүй арга хэмжээ авдаггүй шүү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-21 18:11
Муусайн хятадууд гээд л өөрсдөө бүтүү хятад юм хэрэглэж байж энийг одоо өвчин л гэх байх даа . Өөрсдийгөө хичээ та нараас илүү даваад гарчина. Хохирол амссанч дорхноо хөдөлмөрлөөд босоод ирнэ. Өөрсдийгөө л харчих зунжин намаржин найрлаж найр наадам ой хэссэн өвөл болохгүй юм шиг ямар ч бэлтгэлгүй өвөлтөйгөө золгосон одоо яажийна тануус нус нулимастайгаа холилдоод байж
Зочин [127.0.0.xxx] 2024-02-22 08:40
Тэгээд хуцаад эхэллээ.
Zochin [127.0.0.xxx] 2024-02-21 16:34
Hytad tsag uur bidend yagad zarlaad bgan. Endehee bicheech
Иргэн [127.0.0.xxx] 2024-02-21 14:03
50-хэмийн хүйтэнд цас бороо холилдож ордог л юм байхдаа!!!

Бидэнтэй нэгдээрэй