Шууд Chart

Багш, оюутнуудын эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлыг зам, тээврийн салбарын нэгдсэн платформд нийтэлнэ

2024-02-21 09:03:52

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өчигдөр /2024.02.20/ ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн удирдлага, багш, оюутнуудтай уулзлаа.

Уулзалтын үеэр зам, тээврийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд хамтран ажиллаж, оюутнуудыг салбарын гадаад, дотоодын тэтгэлэгт идэвхтэй хамруулахад хамтран ажиллахаар тохирлоо.

Мөн зам, тээврийн салбарын нэгдсэн платформд багш, оюутнуудын эрдэм шинжилгээний өгүүллийг тогтмол нийтэлж, салбарын статистик, цаг үеийн мэдээ мэдээллийг тогтмол солилцоно.

Оюутнуудтай уулзахдаа зам, тээврийн салбарын үүсэл, хөгжил, өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг танилцуулж, эх орныхоо тээврийн салбарын бүхий л бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахын тулд мэргэжилдээ эзэн болж, амжилттай суралцахыг хүслээ.

Ташрамд дурдахад, ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль нь авто инженерчлэл, машин үйлдвэрлэл, нисэх техникийн механик, зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй, төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт, логистикийн менежмент зэрэг мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна.

Эх сурвалж: ЗТХЯ


Багш, оюутнуудын эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлыг зам, тээврийн салбарын нэгдсэн платформд нийтэлнэ  
Үзсэн: 329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй