
Дэлхийн банкны Хятад болон Солонгос улсыг хариуцсан захирал Мара К.Уорвик болон Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй “Ухаалаг засаг - 2” төслийн удирдагч хадагтай Женнифер Гүй тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажиллаж байна.
Өчигдөр буюу 2024 оны 2 дугаар сарын 21-нд “Ухаалаг засаг 2” төслийн танилцуулгыг хийж, уг төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн хувьд 3 зорилтын хүрээнд 45 төсөл, арга хэмжээг зохион байгуулна.
Үүнд:
1. Дижитал шилжилт хийх орчныг бүрдүүлнэ.
2. Дижитал шилжилтийн дэд бүтцийг сайжруулна.
3. Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулна.
Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд
- Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүн төвтэй, иргэндээ ээлтэй үйлчилгээний стандартад нийцүүлнэ.
- Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсвийн хэмнэлт гаргана.
- Зорилтот бүлгийн 13,000 иргэний цахим ур чадварыг 30%-иар нэмэгдүүлэх бөгөөд тэдгээрийн 60 хувь нь эмэгтэйчүүд байна.
- Дижитал технологид суурилсан 3000 аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлэх юм.
Эх сурвалж: ЦХХХЯ
“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд дижитал технологид суурилсан 3000 ажлын байр нэмэгдүүлнэ | ||
Үзсэн: 855 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.