Шууд Chart

Беларусь Улсын парламентын болон орон нутгийн сонгууль Ням гарагт болно

2024-02-21 15:04:08

Бүгд Найрамдах Беларусь Улсын парламентын болон орон нутгийн сонгууль 2024 оны хоёрдугаар сарын 25-ны Ням гарагт болно. 

Энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн том сонгууль болох юм.

Энэхүү сонгуулиар Беларусь Улсын Үндэсний Их Хурлын Төлөөлөгчдийн Танхимд 110, Орон нутгийн депутатуудын зөвлөлд 12514 депутатыг сонгоно.  

Беларусь Улсын ажилчин, тариачид КПБ, РПТС намын төлөө, бизнес эрхлэгчид ЛДПБ эвслийн төлөө, мөн нийгмийн бусад хэсэг давхаргынхан Беларусийн “Белая Русь” намын төлөө гэх мэт сонголтуудаас сонгож саналаа өгөх боломжтой байгаа ажээ.

Сонгуулийн өдөр 08:00-20:00 цаг хүртэл бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн төлөө Беларусийн иргэд санал хураах төвүүдэд саналаа өгнө гэжээ.

Сонгуульд ирж амжихгүй хүмүүс нь сонгуулиас өмнө буюу хоёрдугаар сарын 20-24-ний хооронд 12:00-19:00 цагийн хооронд саналаа өгч болох аж. 


Беларусь Улсын парламентын болон орон нутгийн сонгууль Ням гарагт болно  
Үзсэн: 481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй