Шууд Chart

Шуурхай ажлын хэсгүүд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна

2024-02-21 15:32:42

Өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 14:50 цагийн байдлаар нийт нутгаар цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Шуурхай ажлын хэсгүүд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.

Үүнд:

-“Орхон АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А1002 дугаартай Эрдэнэт-Булган чиглэлийн замын зорчих хэсгийн гулгаа үүссэн хэсгүүдэд давс цацах, мөсжсөн хэсгийг гараар цэвэрлэх ажлууд хийгдэж байна.

-“Налайх АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А24 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлийн пк 39-41км-т Горхийн даваанд гараар давс үнс хайрган хольц цацах ажил хийгдэж байна. Үйлчилгээний машин-1 ИТА-1 Жолооч-1 Замчин-1 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

-“Төв АЗЗА”ТӨХК-ийн хариуцдаг А25 дугаартай Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн авто замын хөвөө болон зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг автогрейдерээр хусч бодис цацав

-“Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн 308-312 км-т замын хөвөө шуудуунд дүүрч хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэх, шуурхай ажлын хэсгийнхэн байнгын бэлэн байдалд ажиллаж байна. 318-321-р км-т замын зорчих хэсэгт нягтарсан цасыг гараар цэвэрлэх зэрэг ажлууд хийгдэж байна.

-“Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто зам дагуу зорчих хэсэгт давс цацах ажил хийгдэж байна.

-“Увс АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг A18 дугаартай Нөмрөг-Сонгино-Улаангом чиглэлд Улаангом талаас 47-55 кмт зорчих хэсэг дээр хунгарласан цасын хусаж цэвэрлэх ажил явагдаж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ


Шуурхай ажлын хэсгүүд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна  
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй