Шууд Chart

“Ухаалаг засаг-2” төсөл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ

2024-02-22 09:19:24

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Дижитал засаг хөгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа ба уг төсөл 2024-2028 онд хэрэгжих юм. “Ухаалаг засаг-2” төсөл хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ.
 
Үүнд:
 
1. Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүн төвтэй, иргэндээ ээлтэй үйлчилгээний стандартад нийцүүлнэ.
2.Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсвийн хэмнэлт гаргана.
3. Зорилтот бүлгийн 13,000 иргэний цахим ур чадварыг 30%-иар нэмэгдүүлэх бөгөөд тэдгээрийн 60 хувь нь эмэгтэйчүүд байна.
4. Дижитал технологид суурилсан 3000-аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлэх юм.
 
БОАЖЯ “Ухаалаг засаг-2” төсөлтэй дараах зорилтын хүрээнд хамтран ажиллана.
Тодруулбал:
 
1. Олон Улсад Монгол орны аялал жуулчлалын тухай цогц мэдээлэл авах нэгдсэн цахим портал хөгжүүлэх;
2. Байгаль орчин ба “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, салбарын ил тод байдлыг дээшлүүлж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр ажиллах юм.
 
Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, Уур амьсгалын бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын Шинжээч Н.Болормаа, Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2” төслийн багийн хамтран Удирдагч, цахим хөгжлийн ахлах мэргэжилтэн Женнифер Гуй, Худалдан авах ажиллагааны тэргүүлэх мэргэжилтэн Ховард Барийра Центенари, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, төслийн Захирал Б.Билэгдэмбэрэл нар оролцлоо.
 
Эх сурвалж: БОАЖЯ

 


“Ухаалаг засаг-2” төсөл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ  
Үзсэн: 442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй