Шууд Chart

Хэнтий аймгийн Батноров суманд 320 суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо

2024-02-22 10:48:05

Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Батноров суманд 320 суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо.

Ажлын зураг төслийг “Эл энд Эйч констракшн” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг “Си Эйч Би Жи констракшн” ХХК хийж, Захиалагчийн хяналтыг Барилга хөгжлийн төв, Хэнтий аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар гүйцэтгэж ажилласан байна.

Хүүхдийг ая тухтай орчинд сургаж, хөгжүүлж төлөвшүүлэх, багш, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилсээр байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. 


Хэнтий аймгийн Батноров суманд 320 суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо  
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй