Шууд Chart

Нийгмийн хамгааллын салбарын зөвлөлдөх уулзалт боллоо

2024-02-22 12:03:28

Нийгмийн хамгааллын салбарын зөвлөлдөх уулзалтыг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтаар салбарын үйл ажиллагааны чиглэлээр болон Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа салбарын хууль, эрх зүйн шинэчлэл, тэтгэвэр тэтгэмж, цалингийн нэмэгдлийн талаар болон иргэдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, хүүхэд хамгааллын талаар танилцууллаа.
 
Уулзалтад нийслэлийн Баянзүрх дүүргийн 43 хороодын засаг дарга, хамтарсан багийн гишүүд болон хорооны нийгмийн ажилтан, зохион байгуулагч, хорооны халамжийн ажилтан, хорооны цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс оролцлоо.
 
Эх сурвалж: ХНХЯ

Нийгмийн хамгааллын салбарын зөвлөлдөх уулзалт боллоо  
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй