Шууд Chart

Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцлээ

2024-02-22 13:24:07

“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төсөл боловсруулах шинжээчдийн ажлын хэсгийн XV хэлэлцээг зохион байгууллаа.
 
Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах, тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий Засгийн газар хоорондын “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэх Монгол-Казахстаны шинжээчдийн ажлын хэсгийн XV хэлэлцээг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
 
Хэлэлцээг Монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Казахстаны талаас Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны Нийгмийн үйлчилгээ, нийгмийн даатгалын газрын дэд захирал Хасенова Баян Зарлыковна нар даргалан ажиллав.
 
Энэ удаагийн шинжээчдийн ажлын хэсгийн уулзалтаар хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн дагуу яамдаас ирүүлсэн 13 саналыг хэлэлцээрийн төсөлд тусгах асуудлыг тус бүрчлэн хэлэлцсэн бөгөөд шинжээчдийн ажлын хэсэг Хэлэлцээрийн төслийг хоёр талын Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхэд бэлтгэхээр тохиролцлоо.
 
Эх сурвалж: ХНХЯ

 


Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцлээ  
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй