Шууд Chart

Өндрөөс унахаас аварлаа

2024-02-22 13:46:43

Хоёрдугаар сарын 22-ны 05:34 цагт "Хан-Уул дүүрэгт байрлах 24 давхар орон сууцны цонхноос эмэгтэй хүн унах гээд байна" гэх дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж, 19 настай эмэгтэйг өндрөөс унах эрсдэлээс авран хамгааллаа.
 
Өнгөрөгч 2023 онд нийслэлийн Аврах ангид амиа хорлох оролдлого хийсэн 16 удаагийн дуудлага бүртгэгдэж, амиа хорлох оролдлого хийсэн 10 том хүн, 4 хүүхдийг авран хамгаалсан бөгөөд 2 иргэн харамсалтайгаар амь насаа алджээ.
 
Он гарсаар нийслэлийн хэмжээнд 2 дахь тохиолдол бүртгэгдээд байна.
 
Тус дуудлага нь 19 настай эмэгтэй гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох оролдлого хийсэн бөгөөд аврагчид сэтгэл зүйн ярилцлага хийж, тайвшруулан аюулгүй буулгалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Өндрөөс унахаас аварлаа  
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй