Шууд Chart

Хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа

2024-02-22 14:51:29

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар болон албаны хүмүүс Сангийн яамтай уулзалт хийж, батлагдсан удирдамжийн хүрээнд мэдээлэл солилцож ажиллалаа.

Сангийн яамнаас Монгол Улсын хүүхдэд зориулсан нийт төсөв, түүний зарцуулалт, тус салбарт хүүхэд хамгааллын бодлого хэрхэн хэрэгжиж байгааг танилцуулсан.

Уулзалтаар Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн 6,7 дугаар тайлан боловсруулах ажлыг салбарын яамд анхаарч хэрэгжүүлэхээс гадна Хүүхэд хамгааллын тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд

 -Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын нормативыг боловсруулж Засгийн газраар батлуулах;

 -Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын нормативыг боловсруулж, ХНХ-ын, Сангийн, БШУ-ны сайд нар хамтран батлах;

 -Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог тогтоох шалгуур үзүүлэлт, аргачлал, нормативуудыг боловсруулж, батуулах ажлын талаар санал солилцлоо.

Мөн Сангийн яамны зүгээс Хүүхэд хамгааллын тухай хуульд шинээр туссан “Хуулийн этгээд нь өөрийн цалингийн нийт сангийн нэгээс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг жил бүр хүүхэд хамгааллын бодлого, хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, хүүхдэд ээлтэй, таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулахад зарцуулна” гэх заалтыг хэрэгжүүлэх заавар, зөвлөмжийг гаргаж, эхнээс нь зөв зохион байгуулж ажиллах;

Салбар бүр хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагаас зөвлөмж, заавар өгч, байгууллагын хүүхдийн өрөөний стандарт, үйл ажиллагааны заавар зэргийг боловсруулж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах хэрэгцээ шаардлага байгааг танилцууллаа.

Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам

 


Хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа  
Үзсэн: 227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй